Гэрэл лаборатори:
Таны эрүүл мэндийн
гэрэлт ирээдүй
Бид таны эрүүл мэндийг хамгаалахад туслах найдвартай шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийвчлан шалгана.

Шинжилгээний хариу харах
Таны шинжилгээний үр дүн, түүх болон эрүүл мэндийн чиг хандлагыг харах
Танд ямар шинжилгээ хэрэгтэй вэ?
Зөвхөн 5 минутын хугацаанд асуумж бөглөснөөр бид танд хамгийн тохиромжтой шинжилгээний багцыг санал болгоно. Хувь хүний эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маягт үндэслэн мэргэжлийн зөвлөмж өгнө.
Хувь хүний зөвлөмж
Танд тусгайлан
Үнэ төлбөргүй
5 минут
Мэргэжлийн
Эмчийн зөвлөгөө
Урьдчилан сэргийлэх
Эрт илрүүлэх
Шинжилгээний багцууд
Гэрэл лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр таны эрүүл мэндийг нарийвчлан шалгаж, найдвартай хариуг гаргаж өгнө.

Элэг, цөсний эмгэг илрүүлэх багц
Элэг, цөсний үйл ажиллагаа, өөх тосны солилцоо болон хавдрын эрсдэлийг илрүүлэх цогц багц.

Зүрх судасны эмгэг илрүүлэх багц
Зүрх судасны системийн үйл ажиллагаа, өөх тосны солилцоо, цус бүлэгнэлт болон үрэвслийн эрсдэлийг цогцоор нь үнэлэх багц.

Бөөрний эмгэг илрүүлэх багц
Бөөрний шүүх чадвар, үйл ажиллага болон үрэвслийг илрүүлэх цогц багц.

Ходоод, гэдэсний замын эмгэг илрүүлэх багц
Ходоод, бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхай, элэг цөсний үйл ажиллагааг цогцоор нь хянах багц.

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
Цусны бүлэгнэлтийн үйл ажиллагааг үнэлэх, бүлэн үүсэх эрсдэлийг илрүүлэх багц.

Жирэмсний эрт үеийн хяналтын багц
Жирэмсний эрт үед эх болон ургийн эрүүл мэндийг үнэлэх, халдвар болон эрхтэн системийн үйл ажиллагааг хянах чухал багц.
Онцлох үйлчилгээ
Таны амьдралыг хялбар болгох зорилгоор нэмэлт үйлчилгээ санал болгож байна
Гэрээр шинжилгээ өгөх
Тав тухтай, найдвартай
Манай мэргэжлийн баг таны гэрт очиж, чанартай шинжилгээ авах үйлчилгээ үзүүлнэ. Та гэртээ байхдаа өглөөний цагаар шинжилгээ өгөх боломжтой.
Лабораторид очих
Цаг захиалах
Лаборатори дээр очиж шинжилгээ өгөх бол өмнөх өдрөөс цаг авч, хүлээлтгүй шууд үйлчлүүлэх боломжтой. Бүх төрлийн шинжилгээ боломжтой.
Яагаад Гэрэл лабораторийг сонгох ёстой вэ?
Орчин үеийн тоног төхөөрөмж
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, олон улсын стандартад нийцсэн.
Мэргэжлийн баг
Өндөр мэргэшсэн, олон жилийн туршлагатай эмч, лаборантуудын баг танд үйлчилнэ.
Хурдан бөгөөд найдвартай
Шинжилгээний үр дүнг хамгийн хурдан шуурхай хугацаанд, өндөр нарийвчлалтай гаргаж өгнө.